1Дараа нь Тэр намайг зүүн тийш харсан ариун газрын гадна талын дааман хаалган дээр буцааж авчирсан бөгөөд тэр нь хаалттай байв.
2ЭЗЭН надад айлдахдаа
—Энэ дааман хаалга хаалттай байх ёстой. Энэ нь нээгдэж болохгүй, хэн ч үүгээр орох ёсгүй. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН үүгээр орсон. Тиймээс энэ нь хаалттай байх ёстой.
3Ноёны хувьд, тэр ЭЗЭНий өмнө талх идэхийн тулд ноён шиг тэнд суух болой. Тэр нь дааман хаалганы үүдний танхимаар орон бас түүгээр гарч явах ёстой гэв.
Сүмд орох эрх4Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, үзэгтүн, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ унав.
5ЭЗЭН надад айлдахдаа
—Хүний хүү! ЭЗЭНий өргөөний хамаг тогтоол хийгээд бүх хуулийнх нь талаар Миний чамд айлдах бүгдэд зүрхээ хандуулан нүдээрээ үзэж, чихээрээ сонс. Өргөөний үүд ба бүх гарцад зүрхээ хандуул.
6Израилийн тэрслүү гэрт чи хэлэхдээ “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилийн гэр ээ. Бүх жигшүүр чинь хангалттай.
7Тухайлбал та нар зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй гаднынхныг ариун газарт минь байлгахаар тэнд оруулж, түүгээр ч барахгүй Миний хүнс, өөх, цусыг өргөх үедээ өргөөг минь бузарласан бөгөөд хамаг жигшүүрээрээ тэд гэрээг минь хүчингүй болгов.
8Та нар ариун зүйлсийн минь үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг тавив.»
9Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрхэндээ хозлуулаагүй, бие махбоддоо ч хозлуулаагүй аливаа гаднын хүн, Израилийн хөвгүүдийн дунд буй бүх гаднынхнаас нэг нь ч ариун газарт минь орж болохгүй.
10Харин Израиль төөрч явах үед Надаас холдсон левичүүд, шүтээнүүдийнхээ араас дагаж Надаас төөрсөн тэд хилэнцийнхээ шийтгэлийг үүрнэ.
11Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул, өргөөнд үйлчлэгч болж ариун газарт минь үйлчилнэ. Тэд ард түмний төлөө шатаалт тахил, нядлах тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсоно.
12Тэд шүтээнүүдийнхээ өмнө тэдэнд үйлчилж, Израилийн гэрт хилэнц буруугийн бүдрэх чулуу болсон учраас Би тэдний эсрэг мутраа өргөв. Тэд шийтгэлээ үүрэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
13«Тэд Надад тахилчийн албыг гүйцэтгэхээр Надад ойртохгүй, ариун юмсын минь алинд ч, ариунаас ариун юмсад ч ойртохгүй. Харин тэд доромжлолыг хийгээд үйлдсэн жигшүүрүүдээ үүрнэ.
14Өргөөний бүх үйлчлэл, тэнд хийгдэх ёстой бүхэнд зориулан Би тэднийг тэндхийн харуулаар томилох болно.
Левийн тахилч нар15Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
16«Тэд үүргийг минь биелүүлэхийн тулд Надад үйлчлэн ариун газарт минь орж, ширээнд минь ойртох болой.
17Тэд дотоод хүрээний дааман хаалгаар орохдоо маалинган хувцас өмсөх ёстой. Дотоод хүрээний дааман хаалганууд ба өргөөн дотор тэд үйлчилж байхдаа ноосон хувцастай байх ёсгүй. тулд тэд дараа нь өөр хувцас өмсөх ёстой.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.