2Иохан 1 - Ариун Библи 2013(AB2013)

Мэндчилгээ

1Ахлагч би сонгогдсон эзэгтэй ба хүүхдүүдэд нь илгээв. Би, зөвхөн би ч биш, бас үнэнийг мэддэг бүгд та нарыг үнэн дотор хайрладаг нь

2бидний дотор байгаа бөгөөд бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм.

3Эцэг Бурханаас ба Эцэгийн Хүү Есүс Христээс нигүүлсэл, өршөөл, амар тайван нь үнэн хийгээд хайранд бидэнтэй хамт байх болно.

Үнэн ба хайр

4Эцэгээс бид тушаал хүлээн авсан шиг хүүхдүүдийн чинь зарим нь үнэний дотор явааг мэдсэндээ би их баярласан.

5Эхнээсээ бидэнд байснаар бие биенээ хайрлахыг эзэгтэй гүйцэлдүүлснийг алдалгүй, харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна.

9Хэтэрч, Христийн сургаал дор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дор байгчдад Эцэг ч, Хүү ч байна.

10Хэн нэгэн нь та нар дээр ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул, бүү мэндэл.

11Түүнтэй мэндэлж буй нь ёрын үйлсэд нь оролцож буй хэрэг юм.

Төгсгөлийн мэндчилгээ

12Та нарт бичмээр зүйл надад олон байгаа ч би цаас бэхийг бус харин та нар дээр очиж, нүүр нүүрээрээ ярилцахыг хүсэж байна. Тэгвэл баяр хөөр маань дүүрэн болно.

13Сонгогдсон эгчийн чинь хүүхдүүд чамд мэнд хүргэж байна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help