Исаиа 64 - Ариун Библи 2013(AB2013)

1Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл

Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн.

2Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт,

Ус буцалгадаг гал адил

Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд

Нэрээ дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.

3Бидний хүлээгээгүй аймшигт үйлсийг Та хийх үед,

Таныг доош буухад

Уулс оршихуйд тань хайлжээ.

4Өөрийг нь итгэн хүлээгчийн төлөө үйлддэг

Танаас өөр Бурханыг

Өнө эртнээс нааш хэн ч сонсоогүй,

Нэг ч чих дуулаагүй, нүд үзээгүй.

5Зөвт байдлыг баяртайгаар үйлдэгч,

Замуудад тань Таныг санадаг хүнтэй Та уулзана.

Үзэгтүн, бид нүгэл үйлдэж,

Үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир

Та уурласан.

Бид аврагдах болов уу?

6Бид бүгд бузар,

Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт.

Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж,

Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ.

7Таны нэрийг дуудан

Танаас зуурахаар босож өндийх хэн ч алга.

Учир нь хилэнцээс минь болж

Та биднээс нүүрээ нууж, биднийг залгив.

8Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань,

Бид шавар, Та бидний урлаачин,

Бид бүгд Таны мутрын бүтээл.

9ЭЗЭН минь, машид ихээр бүү хилэгнээч.

Хилэнцийг энд үүрд бүү дурсаач.

Үзэгтүн, Таны ард түмэн бид

Гуйж байгааг хараач.

10Ариун хотууд тань зэлүүд,

Сион ч зэлүүд

Иерусалим ч эзгүй боллоо.

11Эцэг өвгөд маань Таныг магтаж байсан

Ариун, үзэсгэлэнт өргөө маань галд шатжээ.

Бүх л үнэт юмс маань нуранги боллоо.

12ЭЗЭН минь, эдгээрийг Та тэвчсээр байх уу?

Та дуугүй байсаар,

хэмжээ хязгааргүйгээр биднийг зовоох уу?

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help