ИЕРЕМИА 47 - Ариун Библи, 2004(MAB2004)

1Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг ирсэн юм.

2ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Үзэгтүн, хойд зүгээс ус босож, хальсан цутгалан болж,

газар нутаг, түүний бүх зүйлс,

хот болон түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна.

Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.

3Түүний азаргануудын давхих туурайн чимээ,

морин тэрэгнүүдийнх нь таржигнаан болон дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж

гарынх нь сул доройн улмаас эцгүүд нь хүүхдүүд уруу эргэж хараагүй.

4Бүх филистчүүдийг устгаж,

Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна.

Учир нь ЭЗЭН филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг устгах гэж байна.

5Газ нь халзан болов.

Ашкелон сүйрэв.

Тэдний хөндийн үлдэгсэд ээ, та нар хир удаан өөрсдийгөө шархдуулах юм бэ?

6Өө, ЭЗЭНий илд ээ, чи хэр удаан дуугүй байхгүй байх юм бэ?

Хуйндаа эргэн ор.

Амарч, нам жим бай.

7ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад тэр яаж дуугүй байж чадах юм бэ?

Ашкелоны эсрэг болон далайн эргүүдийн эсрэг Тэр түүнийг томилсон билээ” хэмээв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help