ДУУЛАЛ 32 - Ариун Библи, 2004(MAB2004)

Давидын дуулал. Маскил.

1Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд

Нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ!

2ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөд

Сүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ!

3Би дуугүй байхад

Өдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан.

4Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж байв.

Шим шүүс минь зуны ганд хатсан юм.

Села

5Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд

Гэм нүглээ би нуугаагүй.

“Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв.

Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ.

Села

6Тиймээс бурханлаг хүн бүр Таны олдох боломжтой үед Танд залбираг.

Үнэндээ их ус үерлэхэд тэд түүнд хүрэхгүй.

7Та бол миний хоргодох газар,

Та намайг зовлон бэрхшээлээс хамгаалдаг.

Та намайг авралын дуугаар хүрээлүүлдэг.

Села

8Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө.

Би чамайг ширтэн, чамд зөвлөнө.

9Ухаангүй адуу, эсвэл луус шиг бүү бол.

Тэднийг хазаар ногтоор оосорлон барихгүй бол

Та нарт ойртон ирэхгүй.

10Хорон муу хүний зовлон гуниг олон билээ.

Харин ЭЗЭНд итгэдэг хүнийг хайр энэрэл хүрээлэх болно.

11Зөв шударга хүмүүс ээ, та нар ЭЗЭН дотор баярлан, баясагтун.

Зүрхээрээ шулуун шударга бүгд ээ, та нар баярлан хашхирагтун!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help