ИОВ 23 - Ариун Библи, 2004(MAB2004)

1Тэгэхэд Иов хариулан

2Өнөөдөр ч гэсэн миний гомдол тэрслүү байна.

Ёолохыг минь харгалзахгүйгээр Түүний мутар хүнд байна.

3Би Түүний сэнтийд очихын тулд Түүнийг хаанаас олж болохыг би мэддэг ч болоосой!

4Би Түүний өмнө хэргийг танилцуулж,

өөрийн амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн.

5Түүний хариулах байсан үгсийг би сурч,

Түүний надад айлдахыг сонсохсон.

6Тэрээр хүч чадлын агуу байдлаараа надтай тэмцэлдэх байсан уу?

Үгүй, Тэрээр заавал надад анхаарал тавихсан.

7Тэгвэл шударга хэн боловч Түүнтэй мэтгэлцэхсэн.

Би ч өөрийн Шүүгчээс мөнхөд чөлөөлөгдөхсөн.

8Үзэгтүн, би урагш явдаг боловч Тэр алга,

хойш явавч би Түүнийг олж чаддаггүй.

9Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй.

Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.

10Гэвч Тэр миний замыг мэддэг.

Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.

11Түүний замаар хөл минь бат замнаж

Би Түүний замыг сахиж, хажуу тийш хазайсангүй.

12Би Түүний уруулын тушаалаас холдоогүй.

Би Түүний амнаас гардаг үгсийг

өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.

13Гэвч Тэрээр хосгүй бөгөөд

хэн Түүнийг эргүүлж чадах вэ?

Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.

14Надад товлогдсныг Тэр хэрэгжүүлдэг бөгөөд

үүнтэй адил Түүнд олноороо бий.

15Тийм учраас би Түүний өмнө түгших байсан.

Эргэцүүлэн бодоод Би Түүнээс айж байдаг билээ.

16Бурхан зүрхийг минь доройтуулсан бөгөөд

Төгс Хүчит Нэгэн намайг түгшээсэн билээ.

17Гэсэн ч харанхуйд ч,

намайг нөмөрдөг гүн харанхуйд ч би дуугүй байхгүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help