СУРГААЛТ ҮГС 17 - Ариун Библи, 2004(MAB2004)

1Идээ будаагаар дүүрэн боловч хэрүүл уруултай гэр орноос

Амар тайван орчинд хатсан талхны хэлтэрхий дээр.

2Мэргэн ухаантай зарц гутамшигтай хүүг захирч,

Ах дүүсийн дундах өв хөрөнгөнөөс хүртэнэ.

3Галын дөлөөр мөнгө ба алтыг цэвэршүүлдэг бол

ЭЗЭН хүмүүний зүрхийг шалгадаг.

4Хорон мууг үйлдэгч нь хар санаатай уруулыг сонсдог.

Худалч хүн эвдэн сүйтгэгч хэлэнд анхаарлаа хандуулна.

5Ядуу хүнийг элэглэгч Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг.

Гай гамшигт баясагч нь шийтгэл авна.

6Өтгөсийн титэм болбоос үр ач нар нь юм.

Эцэг хүн хөвгүүдийнхээ алдар сүр нь юм.

7Дээгүүр яриа мунхаг хүнд үл тохирно.

Захирагч хүнд худал хэлэх нь бүр ч зохисгүй.

8Хээл хахууль нь түүнийг өгөгчийн нүдэнд сахиус юм.

Тэрээр хаашаа ч хандсан амжилт олдог аж.

9Нүгэл хилэнцийг далдлагч хайрыг эрдэг.

Харин хэргийг дахин дахин ярьдаг хүн дотнын анд нөхдийг салгадаг.

10Нэг үгээр ухаантай хүнийг зэмлэх нь

Зуун удаа мулгуу хүнийг цохисноос илүү гүн хоногшино.

11Тэрслүү хүн зөвхөн хорон мууг эрдэг.

Тиймээс түүний эсрэг догшин элч илгээгдэх болно.

12Мунхаг явдалдаа живсэн мунхагтай учирснаас

Бамбаруушнаасаа хагацсан баавгайтай тааралдсан нь дээр.

13Сайныг саараар хариулагч хүний гэрээс бузар муу үл сална.

14Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад

Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун.

15Хар санаатныг зөвтгөгч ба зөв шударга хүнийг буруутгагчийн аль аль нь

ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг.

16Мэргэн ухааныг худалдан авах хүсэлгүй учраас

Мунхгийн гар дээр мөнгө байгаад ч яах билээ?

17Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг.

Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг.

18Ухаанаар хомс хүн гар барин амлаж,

Хөршийнхөө батлан даагч болдог.

19Хэрүүл шуугианд дуртай хүн гэм нүгэлд ч дуртай.

Өөрийгөө дөвийлгөгч нь сүйрлийг урьж буй хэрэг.

20Зальт зүрхтэй хүн сайныг олохгүй.

Мэхлэгч хэлтэй хүн гай зовлонд орно.

21Мунхгийг төрүүлсэн хүн өөртөө гашуудлыг авчирна.

Мунхгийн эцэг баяр баясгалангүй.

22Баяр хөөртэй зүрх бол сайн эм.

Харин эмтэрсэн сүнс ясыг хувхайруулна.

23Шударга замыг завхруулахын тулд

Хар санаатай хүн хээл хахуулийг өвөртөлж авдаг.

24Мэргэн ухаан нь ухаантай хүний оршихуйд байдаг.

Харин мунхгийн нүд дэлхийн төгсгөл дээр тусна.

25Мунхаг хүү эцгийгээ халаглуулна.

Тэрээр төрүүлсэн эхдээ ч уй гашуу юм.

26Зөв шударга нэгнийг торгох нь сайн хэрэг бишийн адил

Үнэнч шударга үйлсийнх нь төлөө түшмэдийг цээрлүүлэх нь сайн хэрэг биш ээ.

27Хэлж буй үгэндээ хянамгай хүн мэдлэгтэй юм.

Ухаантай хүмүүн уужим дотортой.

28Мунхаг хүн ч гэсэн чимээгүй байх аваас мэргэн хүнд тооцогдоно.

Тэрээр амаа хамхиад суувал хэрсүү нэгэнд тооцогдоно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help