ДУУЛАЛ 97 - Ариун Библи, 2004(MAB2004)

1ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун.

Олон арлууд ч баярлагтун.

2Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлдэг.

Зөв шударга ба шударга ёс бол Түүний сэнтийн суурь юм.

3Түүний өмнө гал гарч,

Эргэн тойронд Түүний өстнүүдийг шатаадаг.

4Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг.

Газар дэлхий хараад, чичрэв.

5Бүх дэлхийн Эзэний өмнө буюу

ЭЗЭНий өмнө уулс лааны тос шиг хайлсан.

6Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг бөгөөд

Бүх хүмүүс Түүний цог жавхланг харсан.

7Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг,

Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүмүүс ичих болтугай.

Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн.

8Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүдээс болж

Сион сонсоод баярлаж,

Иудагийн охид баяссан.

9Учир нь Та бол бүх дэлхийн дээр Хамгийн Дээд ЭЗЭН юм.

Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгдсөн.

10Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг

ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд.

Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг.

11Зөв шударга хүний төлөө гэрэл,

Шулуун шударга зүрхтэй хүний төлөө баяр хөөр таригдсан.

12Зөв шударга та нар, ЭЗЭНд баярлаж,

Түүний ариун нэрд талархагтун.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help