ДУУЛАЛ 82 - Ариун Библи, 2004(MAB2004)

Асафын дуулал.

1Бурхан Өөрийнхөө цуглаанд Өөрийн байрыг эзэлдэг.

Тэрээр захирагчдын дунд шүүдэг.

2Хэдий болтол та нар шударга бусаар шүүж,

Хорон муу хүнд тал засна вэ?

Села

3Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг зөвтгө,

Зовогсод хийгээд гачигдагсдад шударга ёсыг хайрла.

4Дорой болон гачигдагсдыг авар.

Тэднийг хорон муу хүний гараас чөлөөл.

5Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй.

Тэд харанхуйд холхидог.

Дэлхийн бүх сууриуд ганхсан.

6Би “Та нар бол бурхад,

Та нар бүгдээрээ Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд юм.

7Гэсэн ч та нар хүн шиг үхэж,

Ноёдын нэгтэй адил унах болно” гэв.

8Бурхан, босож, дэлхийг шүүгээч!

Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help