1ЭЗЭНээс эмээдэг,
Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ.
2Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээ
Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна.
3Чиний эхнэр танай гэр доторх
Үр жимстэй усан үзмийн мод адил,
Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буй
Чидун мод адил байх болно.
4Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн
Ийнхүү ерөөгдөнө.
5ЭЗЭН чамайг Сионоос ерөөж,
Чи насан туршдаа Иерусалимын сайн сайхныг үзэх болтугай.
6Чи хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай.
Израилийн дээр амар амгалан орштугай!
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
