ДУУЛАЛ 95 - Ариун Библи, 2004(MAB2004)

1Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан,

Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая.

2Түүний өмнө талархалтайгаар ирж,

Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая.

3ЭЗЭН бол аугаа их Бурхан бөгөөд

Бүх бурхдын дээд аугаа Хаан юм.

4Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд

Уулсын шовх оройнууд ч бас Түүнийх.

5Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд

Түүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан.

6Ирэгтүн, мөргөж, бөхийн,

Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе.

7Учир нь ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд

Бид Түүний хариулдаг хүмүүс, Түүний мутрын хонин сүрэг юм.

Өнөөдөр та нар Түүний дууг сонссон бол

8Мерибад болсны адил,

Цөлд Массагийн өдөр болсны адил зүрхээ бүү хатууруул.

9“Та нарын эцэг өвгөд сориход,

Миний үйлсийг харсан хэрнээ Намайг шалгахад нь

10Дөчин жилийн турш Би тэр үеийнхэнд цухалдаж,

Тэднийг зүрхэндээ төөрөлдсөн бөгөөд

Миний замуудыг мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.

11Тиймээс Би уурандаа

Үнэхээр тэд Миний амралт уруу орохгүй хэмээж андгайлсан”.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help