ДУУЛАЛ 23 - Ариун Библи, 2004(MAB2004)

Давидын дуулал.

1ЭЗЭН бол миний хоньчин,

Надад дутах зүйл нэг ч үгүй.

2Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж,

Дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг.

3Тэр миний сэтгэлийг сэргээдэг.

Тэр Өөрийнхөө нэрийн төлөө

Зөвийн замаар намайг хөтөлдөг.

4Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч

Би хор хөнөөлөөс айхгүй,

Учир нь Та надтай хамт байна.

Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.

5Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг.

Та миний толгойг тосоор тосолсон.

Аяга минь дүүрч бялхдаг.

6Сайн сайхан хийгээд хайр энэрэл

Насан туршид минь намайг лавтай яа дагана.

Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд оршин суух болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help