ДУУЛАЛ 112 - Ариун Библи, 2004(MAB2004)

1ЭЗЭНийг магтагтун!

ЭЗЭНээс эмээдэг,

Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!

2Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно.

Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно.

3Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд

Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.

4Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө,

Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг.

5Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно.

Тэрээр шүүхэд өөрийн хэргээ батлах болно.

6Учир нь тэр хэзээ ч ганхуулагдахгүй.

Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно.

7Тэрээр муу мэдээнээс айхгүй.

ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм.

8Түүний зүрх гуйвшгүй.

Тэрээр өстнүүд уруугаа бах нь ханан харах хүртэл айхгүй.

9Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөд

Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.

Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.

10Хорон санаатан хараад унтууцан,

Шүдээ хавиран, устаж үгүй болно.

Хорон муу хүний шунал хүсэл сөнөх болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help