ДУУЛАЛ 29 - Ариун Библи, 2004(MAB2004)

Давидын дуулал.

1ЭЗЭНд өгөгтүн, хүчит хүмүүсийн хөвгүүд ээ,

ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.

2Өөрийнх нь нэрд тохирох алдрыг ЭЗЭНд өгөгтүн.

Ариун хувцсыг өмсөн ЭЗЭНд хүндэтгэн мөргө.

3ЭЗЭНий дуу хоолой усан дээгүүр байна.

Алдрын Бурхан нүргэлдэг,

ЭЗЭН их усан дээгүүр байна.

4ЭЗЭНий дуу хоолой хүчтэй,

ЭЗЭНий дуу хоолой сүр жавхлантай.

5ЭЗЭНий дуу хоолой хуш модыг ч хугалдаг.

Тийм ээ, ЭЗЭН Ливаны хуш модыг зомгол болгодог.

6Тэрээр Ливаныг тугал шиг,

Ширионыг зэрлэг үхрийн тугал шиг оодогнуулдаг.

7ЭЗЭНий дуу хоолой галын дөлүүдийг дундуур нь салгадаг.

8ЭЗЭНий дуу хоолой цөл газрыг чичрүүлдэг.

ЭЗЭН Кадешийн цөлийг чичрүүлдэг.

9ЭЗЭНий дуу хоолой согоог тугаллуулж,

Ойг нүцгэртэл хуу татдаг.

Түүний сүмд юм бүгд “Алдар” гэж хэлцгээдэг.

10ЭЗЭН үерийн усан дээр суусан.

Тийм ээ, ЭЗЭН Хаан мэт мөнхөд суудаг.

11ЭЗЭН Өөрийн хүмүүст хүчийг хайрлах болно.

ЭЗЭН Өөрийн хүмүүсийг амар амгалангаар ерөөнө.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help