ДУУЛАЛ 54 - Ариун Библи, 2004(MAB2004)

Найрал дууны удирдаачид. Зифчүүд ирж, Саулд “Давид бидний дунд нуугдсан биш үү?” гэсэн үеийн Давидын маскил.

1Бурхан, Өөрийн нэрээр намайг аварч,

Өөрийн хүч чадлаар намайг зөвтгөөч.

2Бурхан, миний залбирлыг сонсооч.

Миний амнаас гарах үгэнд чих тавиач.

3Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд

Хэрцгий хүмүүс амийг минь эрж хайсан.

Тэд бол өөрсдийнхөө өмнө Бурханыг залдаггүй хүмүүс юм.

Села

4Харагтун, Бурхан бол миний туслагч.

Эзэн бол миний сэтгэлийг тэтгэгч.

5Тэрээр миний дайснуудад бузар мууг хариулан төлнө.

Өөрийн итгэмжит байдлаар тэднийг устгаач.

6Би сайн дураараа Танд тахилыг өргөнө.

ЭЗЭН, Би Таны нэрийг магтах болно,

Учир нь тэр нь сайн билээ.

7Тэр намайг бүх бэрхшээл зовлонгоос аварсан бөгөөд

Би дайснуудаа нүдээрээ харсан билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help