ИОВ 26 - Ариун Библи, 2004(MAB2004)

1Тэгэхэд Иов хариулж,

2Сул нэгэнд чи юутай их тусламж вэ!

Хүчгүй болсон гарыг чи хэрхэн аврав аа!

3Мэргэн бус нэгэнд чи ямар үнэт зөвлөгөө өгөв өө!

Ямар хэрэгтэй билэг ухааныг чи өгөөмрөөр өгөв өө!

4Хэнд чи үгсийг хэлсэн бэ?

Хэний сүнс чамаар дамжуулж ярив?

5Усны доороос үхэгсдийн сүнснүүд усанд амьдрагсдын хамтаар чичирдэг.

6Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд

Сүйрлийн Газар ч бүтээгдэж халхлагдаагүй.

7Тэрээр хоосон газрын дээр умардыг дэлгэж,

хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг.

8Тэрээр ус чийгийг Өөрийн зузаан үүлс дотор цуглуулдаг боловч

усан доор үүлс задарч унадаггүй.

9Тэрээр тэргэл сарны нүүрийг бүтээж,

дээгүүр нь Өөрийн үүлсийг дэлгэдэг.

10Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр

Тэрээр усны мандал дээр тойргийг зурав.

11Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.

12Тэрээр Өөрийн хүчээр далай тэнгисийг номхруулж,

Өөрийн ойлголтоор тэрээр Рахабыг бут цохисон.

13Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг.

Өөрийн мутраар тэрээр зугтагч могойг цоо хатгав.

14Харагтун, эдгээр нь бол Түүний замуудын өчүүхэн нь юм.

Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ!

Гэвч Түүний хүчит нүргээнийг хэн ойлгож чадах вэ? гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help