ДУУЛАЛ 124 - Ариун Библи, 2004(MAB2004)

Давидын өгсөх дуу.

1“ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол” гэж

Израилиар одоо хэлүүл

2“Хүмүүс бидний эсрэг босох үед

ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол

3Тэдний уур хилэн бидний эсрэг шатах үед

Тэд биднийг амьдаар маань залгих байсан.

4Тэгээд их ус биднийг хаман,

Усны урсгалууд бидний сэтгэлийг живүүлэх байсан.

5Тэгээд догшин ус бидний сэтгэлийг живүүлэх байсан”.

6Биднийг тэдний шүдэнд тастуулахаар өгөөгүй

ЭЗЭН магтагдах болтугай.

7Бидний сэтгэл анчны урхинаас мултрах шувуу шиг зугтсан билээ.

Урхи эвдэрсэн бөгөөд бид ч зугтсан.

8Бидний тусламж бол тэнгэр ба газрыг бүтээсэн

ЭЗЭНий нэрд бий.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help