ДУУЛАЛ 99 - Ариун Библи, 2004(MAB2004)

1ЭЗЭН захирдаг. Хүмүүсийг чичрүүлэгтүн.

Тэрээр херубуудын дээр залардаг. Газар дэлхийг ганхуулагтун.

2ЭЗЭН Сионд агуу бөгөөд

Бүх үндэстний дээр өргөмжлөгдсөн.

3Таны агуу, сүрдмээр нэрийг тэд магтан дуулаг.

Тэр бол ариун.

4Хааны хүч чадал нь шүүхийг хайрладаг.

Та тэгш ёсыг батжуулсан.

Та Иаковын дотор шүүх ба зөв шударга байдлыг гүйцэлдүүлсэн.

5Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,

Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн.

Тэр бол ариун.

6Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд,

Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан.

Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.

7Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан.

Тэд Түүний өгсөн гэрчлэл болон зарлигийг сахин биелүүлсэн.

8Бидний Бурхан ЭЗЭН, Та тэдэнд хариулсан.

Та тэднийг уучилдаг Бурхан,

Мөн тэдний үйлдсэнд хариуг өгөгч байсан.

9Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,

Түүний ариун ууланд мөргөгтүн.

Учир нь бидний Бурхан ЭЗЭН бол ариун.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help