ДУУЛАЛ 1 - Ариун Библи, 2004(MAB2004)

НЭГДҮГЭЭР НОМ(Дуулал 1–41)

1Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй,

Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй,

Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ!

2Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж,

Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.

3Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ.

Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд

Навчис нь ч хатдаггүй.

Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.

4Хорон муу хүмүүс бол тийм биш,

Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт.

5Тийм учраас хорон муу хүн шийтгэлд,

Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй.

6Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг,

Харин хорон муу хүний зам сөнөх болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help