ДУУЛАЛ 120 - Ариун Библи, 2004(MAB2004)

Өгсөх дуу.

1Би зовлон бэрхшээлийнхээ дунд ЭЗЭНд хандан хашхирсанд

Тэрээр надад хариулсан.

2Өө, ЭЗЭН, миний сэтгэлийг худалч уруулаас болон

Худал хуурмаг хэлнээс авраач.

3Худал хуурмаг хэл ээ, чамд юу өгч, чамд өөр юуг хийж болох вэ?

4Арц модны шатаж буй нүүрстэй

Дайчин хүний хурц сум.

5Би Мешект түр сууж,

Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би гаслантай яа!

6Амар тайвныг үзэн ядагчтай хамт

Сэтгэл минь хэтэрхий удаан оршин суужээ.

7Би бол амар тайван. Харин намайг ярьж байхад

Тэд дайныг хүсдэг билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help