ДУУЛАЛ 14 - Ариун Библи, 2004(MAB2004)

Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.

1Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэсэн.

Тэд завхарцгаасан, тэд жигшүүртэй үйлс хийсэн.

Сайн үйл хийдэг хүн огт байхгүй.

2ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан нь

Ойлгодог, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм.

3Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж,

Тэд хамтдаа завхарцгаасан.

Сайн үйл хийдэг хүн байхгүй,

Нэг ч байхгүй.

4Талх иддэг шиг миний хүмүүсийг иддэг, ЭЗЭНийг дууддаггүй,

Бузар мууг үйлдэгч бүхэн мэддэггүй юм уу?

5Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир

Тэд тэнд ихэд айж байна.

6Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгосон

Гэвч ЭЗЭН бол түүний хоргодох газар юм.

7Израилийн аврал Сионоос гарах болтугай!

ЭЗЭН Өөрийн олзлогдсон хүмүүсийг эргүүлэн авч ирэхэд

Иаков баясан, Израиль баярлана.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help