ДУУЛАЛ 4 - Ариун Библи, 2004(MAB2004)

Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, утсан хөгжим дээр.

1Миний зөв шударгын Бурхан,

Намайг дуудахад хариулаач!

Намайг зовоход Та намайг амраасан билээ.

Намайг өршөөн, залбирлыг минь сонсооч.

2Хүний хөвгүүд ээ, хэдий болтол миний цог жавхлан ичгүүрээр солигдох вэ?

Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж,

Худал хуурмагийг хайх юм бэ?

Села

3Харин ЭЗЭН Өөрийн төлөө бурханлаг хүмүүсийг тусгаарласныг мэдэж ав.

Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ.

4Чичрэн айж, нүгэл бүү хий.

Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай.

Села

5Зөв шударгын тахил өргөж,

ЭЗЭНд итгэ.

6“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж олон хүн асууж байна.

ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөн бидэн дээр гэрэлтээч!

7Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь

Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү юм.

8Би амар амгалан хэвтэж, унтах болно.

Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН,

Зөвхөн Та билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help