ШАСТИРЫН ДЭЭД 13 - Ариун Библи, 2004(MAB2004)

1Тэгээд Давид мянгатын болон зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ.

2Давид Израилийн бүх чуулганд хандан

—Хэрэв энэ зүйл та нарт таалагдаж, энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол, Израилийн бүх нутагт үлдсэн өөрсдийн төрөл садангууд уруу, мөн бэлчээр бүхий тэдний хотуудад тэдэнтэй хамт байгаа тахилч нар ба левичүүд уруу газар бүрд зар илгээн, тэднийг бидэнтэй уулзуулахаар дуудацгаая.

3Бид өөрсдийн Бурханы авдрыг өөрсдөдөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ хэмээв.

4Бүх ард түмний нүдэнд энэ нь зөв хэмээн үзэгдсэн тул бүх чуулган тийн үйлдэнэ гэж хариулав.

5Ингээд Бурханы авдрыг Кириат-иеаримаас авчрахын тулд Давид Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилийг цуглуулав.

6Түүний нэрийг агуулсан авдар буюу херубуудын дээр залрагч ЭЗЭН, Бурханы авдрыг тэндээс авчрах гэж Иудад харьяалагдах Баала уруу буюу Кириат-иеарим уруу Давид болон бүх Израиль явжээ.

7Тэд Бурханы авдрыг Абинадабын гэрээс шинэ тэргэнд ачин явсан бөгөөд Узза, Ахио нар тэргийг хөтлөв.

8Давид болон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэйгээр, өөрсдийн хамаг чадлаараа Бурханы өмнө баярлацгаав.

9Тэд Кидоны үтрэм дээр иртэл, үхэр нь бүдэрсэн тул Узза гараа сунган, авдрыг түшив.

10Узза гараараа авдарт хүрснээс болж ЭЗЭНий хилэн түүний эсрэг шатаж, Тэр түүнийг цохижээ. Узза тэнд Бурханы өмнө үхэв.

11Уззагийн эсрэг ЭЗЭН дүрсхийн уурласан тул Давид уурлажээ. Давид тэр газрыг Перез-узза хэмээн нэрлэсэн нь өнөөг хүртэл байдаг.

12Тэр өдөр Давид Бурханаас айж,

—Би яаж Бурханы авдрыг өөртөө авчирч чадах билээ? гэв.

13Тиймээс Давид авдрыг Давидын хот уруу өөртөө авч явсангүй. Харин түүнийг гит хүн Обед-едомын гэр уруу аваачив.

14Ингээд Бурханы авдар Обед-едомын гэр бүлийн хамт түүний гэрт гурван сар байсан бөгөөд ЭЗЭН Обед-едомын гэр бүлийг түүнд байсан бүхний хамт ерөөв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help