ДУУЛАЛ 36 - Ариун Библи, 2004(MAB2004)

ЭЗЭНий зарц Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.

1Бурханлаг бус хүнд зүрхэнд нь нүгэлт чанар ярьдаг.

Түүний нүдэнд Бурханаас эмээхүй нь үгүй.

2Учир нь тэр өөрийгөө дөвийлгөж, өөрийн гэм нүглийг илрэхгүй, үзэн ядагдахгүй! гэсэн.

3Түүний амнаас гарах үг нь хорон муухай бөгөөд хуурамч юм.

Тэр мэргэн ухаан ба сайн үйлсээ зогсоосон.

4Тэр гэмт хорон санаагаа орондоо төлөвлөдөг.

Тэр өөрийгөө буруу зам дээр зогсоодог.

Тэр бузар үйлийг жигшдэггүй.

5ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий!

Таны итгэмж огторгуйд ч хүрнэ.

6Таны зөв шударга Бурханы уулстай адил,

Таны шүүх бол их далайтай адил.

ЭЗЭН, Та хүн болоод араатныг хамгаалдаг.

7Бурхан аа! Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ!

Хүмүүн Таны жигүүрийн сүүдэр дор хоргоддог.

8Тэд Таны өргөөн дэх баялгаар элбэг хангалуун байдаг.

Та тэднийг Өөрийн тааламжит голоос ундаалдаг.

9Амийн эх булаг нь Танд бий.

Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг.

10Таныг таньж мэдэгчдэд Өөрийн энэрэл хайрыг үргэлжлүүлэн

Шулуун шударга сэтгэлтэнд

Өөрийн зөв шударгыг хүртээгээч!

11Бардамнагчийн хөлийг надад бүү хүргээч!

Муу хүний гараар намайг бүү зайлуулаач!

12Гэм хор хийгчид тэнд унасан.

Тэд газар хөсөр унаад, дахин босож чадахгүй!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help